Хууль сахиулахын их сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилийн
төгсөлтийн баяр өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Энэ үеэр төгсөгчидөд диплом, энгэрийн тэмдэг гардуулахаас авахуулаад олон сонирхолтой арга хэмжээ болсон бөгөөд баярын
жагсаалаар өндөрлөлөө.
Тус сургуулийг энэ
хичээлийн жилд 475 сонсогч төгсөж байна. Үүнээс Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр 314, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ажил-эрх зүй мэргэжлээр өдрийн ангийг 50, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 25, Эрх
зүйч мэргэжлээр 70 сонсогч тус тус төгсч байгаа юм. Эдгээрээс
гадна Удирдлагын сургуулийн анхны төгсөлт энэ жил тохиож байгаа бөгөөд
тус сургуулийг Стратеги-тактик, удирдлага мэргэжлээр 16 сонсогч амжилттай суралцаж төгслөө.
Сэтгэгдэл (3)