
Зөвлөгөөнөөр “Прокурор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын МШАДҮМГ-ын МДШХ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваадорж, “Хуулийн байгууллагуудын ажилтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаархи асуудлууд” сэдвээр Улсын Ерөнхий прокурорын туслах, МШАТХХХ-ын дарга Е.Сагсай нар илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд илтгэлтэй холбогдуулж прокурор цагдаагийн ажилтнуудын санал шүүмжлэлийг сонсож цаашид авах арга хэмжээг тодорхойлно.
Зөвлөгөөний үйл ажиллагааг хааж Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав үг хэлж үүрэг даалгавар өгөх юм.
Зөвлөгөөний үйл ажиллагааг онлайн сүлжээгээр аймгуудад хүргэж, орон нутагт ажиллаж байгаа прокурор цагдаагийн байгууллагын удирдлагуудад шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар чиглэл удирдамж өгөгдөх ажээ.