
Арга хэмжээг нээж Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Энхбат, Вьетнамын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Вуонг Дуй Биен, “ДОЗ Энтертэймэнт” студийн захирал Ш.Доржсүрэн нар үг хэлэв. Нээлтийн арга хэмжээнд Вьетнамын Гадаад хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, төр засгийн бусад байгууллагууд болон Энхтайван, найрамдлын байгууллагуудын холбоо, Вьетнам-Монголын Найрамдлын нийгэмлэг зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Энэхүү кино нь монгол, вьетнамын кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн анхны дэлгэцийн уран бүтээл бөгөөд хоёр орны ард түмний аж амьдрал, ахуй соёлыг харилцан сурталчлахад хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.