Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам, тээврийн осол хамгийн их гардаг замын судалгаа гарлаа

2014-6-16
0
ЖИРГЭХ

Осол        Аймгуудын Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн судалгаанаас харахад 2013 он, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарч 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлэн, жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болж байна. Мөн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж байна.

Улсын хэмжээнд дараах газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол  их гарч байна.  

- Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн барсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт, албан тоотыг Зам, тээврийн яам, бусад холбогдох газарт хүргүүлж, Замын цагдаагийн постыг шилжүүлэн Цагаан хөтөлд байрлуулсан. Уулзварын өөрчлөлтийн зураг төслийг боловсруулсан бөгөөд зам тавихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй.

- Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. Энэ чиглэлийн гүүрүүдэд засвар, арчлалтын ажил хийх шаардлагатай. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134,5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл нөхцөл алдагдаж байна.

- Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.
    
- Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд их эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж, акт тогтоон холбогдох газруудад хүргүүлсэн.
   
- Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон. Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа. Энэ замд он гарсаар 9 осол гарч 5 хүн нас барсан.
   
- Чойр- Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.

- Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам,  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг чиглэлийн замыг барихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн 35 осол гарахад хүргэсэн. Хуучин тээврийн товчооны болон Тасгийн төмөр бетон гүүр 2012 онд  байгалийн гамшигийн үеэр эвдэрснийг Мэргэжлийн хяналтын байгууллага засварлуулсан.

- Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан. Булган сумын Зүүн түрүүний 18 у/м, Мааньт, Ацын голын 8 у/м модон гүүрний бүтээц эвдэрсэн, Хангал сумын нутагт гүүрийн хайс, хаалт байхгүйгээс осол гарсан байна.

- Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн. Иймээс зам, тээврийн осол их гардаг “Хар цэг”-ийнсудалгааг Замын цагдаагийн тасагтай хамтран гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэлт өгч Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Ашиглалт, засвар арчлалт хариуцсан компаниудаар эвдрэлийг засварлуулсан. 

- Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд 6 осол гарч 8 хүн нас барсан. Дөргөн сумын Чоно харайх голын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн учир улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, хөдөлгөөнийг хориглосон.

- Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн. Хөнөгийн голын 19 у/м, Онгоцтойн амны 105 у/м, Цагаан голын 27 у/м, Онгийн голын 46 у/м, Аргуйн голын 20 у/м модон гүүрний модон бүтээц эвдэрсэн, уул уурхайн тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчдогоос цөмөрсөн. Актаар хөдөлгөөнийг хязгаарлан цаашид засварлах арга хэмжээг авах  дүгнэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн.

- Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м орчим  хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4,5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.  Улсын байцаагчийн дүгнэлтийг ЗТЯ-нд хүргүүлэн холбогдох арга хэмжээг авсан.

- Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна. Дээрх чиглэлийн гүүрүүдийн ашиглалтад шалгалт хийн улсын байцаагчийн 6 дүгнэлт гаргаж, ЗТЯ-нд хүргүүлсэн. Завсар шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж Түргэний голын гүүрийн засварын ажлыг хийлгээд байна.

- Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд 6 осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.

- Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй, Улаагчины 9 у/м, Булганы голын 45 у/м, Бага хуурайн голын 30,3 у/м, Согоогын голын 19 у/м модон гүүрүүд, Сагсайн голын 96,8 у/м, Бураатын горхийн 18 у/м төмөр бетон гүүрэнд  урсгал засвар хийгээгүй, хүнд даацын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчсоноос эвдрэл гарч, ашиглалтын байдал муудсан. Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.

Цаашид төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан, авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.  Жолооч, иргэд та бүхэн холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж, зөвлөж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ТЭМҮҮЖИН САЙДЫН УНАСАН ГАЗАР (183.81.169.22)
    ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ОРОХ ЗАМ ХАМГИЙН АЮУЛТАЙ. ТӨВ АЙМГИЙН ЗАМ ДЭЭР ДЭЛХИЙН ХАМЖЭЭНИЙ АВТОРАЛЛИ ЗОХИОХОД ХЭТЭРХИЙ ХҮНДНДСЭН ЗАМ БОЛСОНЫГ ЗТЯ-НЫ САЙД ГАНСҮХ, АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА, НИХТ БОЛДБААТАР НАР МЭДЭХҮҮ АЙН ТА НАРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ АРДАД ХАРАГДАХГҮЙ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭЭ.ОДОО НӨХӨЖ БАЙГАА НЬ 3-ХАН СМ ЗУЗУУНТАЙ ТЭР ЗАМ ДЭЭГҮҮР НЬ 30-100 ТН-ЫН МАШИНУУД ӨДӨР ШӨНӨГҮЙ ЦУВЖ БАЙНА.
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • emegtei (202.70.46.201)
    Ulaanbaataraas Erdenet oroh zam yamar ch eruul hun odoriin tsagaar baga milltei yavsan ch osoldohoor zam ni nilenhuidee evderchihsen baisaniig yanzalsan yum bolovuu???????????
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • cudabo (103.26.193.21)
    Hediigeer zam,guur muu baidag ch jolooch nar anhaaral bolgoomj gedeg medrehui baihgui,ongiroo sagsuurahaaraa elii balai boldog,arhi uuchihaad bi chadna,zugeer gej hiirhdegees osol gardag.Huvi hunii iim aldaa bolgoniig busad ruu chihej,tor,baiguullagaas halamj hair nehedgee bolimoor yum.Oorsdiin archaagui,mulguigaas gargadag aldaanaas bolj hohirson jolooch nariig hohino gehees oor ug alga
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • b (124.158.92.28)
    nalaihiin aimshgiin zam baihgui baina uu ugui yu? bi eswel olj harsangui yu?
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 28 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 19 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК