Вьетнам улсын Статистикийн ерөнхий газрын дэд дарга н. Нгуен Ван Льюи тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-19-ний өдрүүдэд Монгол Улсын Үндэсний статистикийн хороонд албан ёсны айлчлал хийж байна.Тус айлчлалын хүрээнд Монгол улс, Вьетнам улсын Статистикийн байгууллагууд Харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.
Тэрбээр Монгол Улсын статистикийн тогтолцоо, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэл боловсруулалт, мэдээллийн технологи, эдийн засгийн статистик, нийгмийн статистикийн талаарх бодлоготой танилцаж, харилцан мэдээлэл хийж, санал солилцов.
24tsag.mn




















































