
Уг “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд нутгийн иргэдэд цагдаагийн тасаг, албадын үйл ажиллагааг танилцуулж, хууль сурталчилах булан байгуулж, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэмэл байдлаар тараан өгч, цагдаагийн байгууллага, алба хаагчдын ёслолын жагсаалыг “Дэмжид” жанжины талбайд зохион байгуулж байгаа билээ.
Мөн энэ өдөрт тодорхой үүрэг гүйцэтгэхээр томилогдсон ажлын хэсгүүд иргэдэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчилсан танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллана. Мөн цагдаагийн байгууллагаас гавьяаны амралтанд гарсан ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Л.Дэмбэрэл, цагдаагийн ахлах ахлагч О.Норовдондов нарын алба хаагчдын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, иргэд болон цагдаагийн алба хаагчидтай уулзалт ярилцлага хийн, тэдэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/