
Уг сургалтаар жижүүрийн хариуцлагатай зохицуулагч нарт :
1. Иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа
2. Байгууллагын болон хувийн аюулгүй байдлыг хангах
3. Бусад албадтай хамтран ажиллах
4. Гэмт хэргийн газрын хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудлууд сэдвүүдээр 1 өдрийн хичээлийг зохион байгууллаа.
Сургалтанд нийт 16 хэлтэс, Нийслэлийн мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 34 алба хаагч идэвхитэй хамрагдсан байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, улмаар цагдаагийн байгууллага иргэдийн харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/