Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудлын орчимд автобусны зогсоолын талбай шинэчлэх, эцсийн буудлыг "Зунжин" худалдааны төв рүү шилжүүлэх шийдвэрийн дагуу тус худалдааны төвийн баруун талбайд автобусны эцсийн зогсоол барих ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил дуусч, асфальтбетон хучилтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа юм. Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2013 оны А/645 дугаар захирамжийн дагуу хийгдэж байгаа энэ ажлын явц 80 хувьтай байна.


24tsag.mn