
Маргааш 11.40 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаагийн алдар” хүндэтгэлийн талбайд 2014 оны Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг төгсөж буй төгсөгчдийг цагдаагийн байгууллагын удирдлагууд хүлээн авч, тушаал, цол гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно. Иймд сэтгүүлчид Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Өглөө 11.00 цагт ЦЕГ-аас сэтгүүлчдэд зориулан машинаар хүргэж үйлчилнэ. Мөн сонирхсон иргэдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Д.Ундрах /24tsag.mn/