
Өчигдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийхөөс 5-15 см нэмэгдэж, Буянт гол Ховд , Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10-15 см, Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй голын хувьд олон жилийн дундаж түвшинг 20-50 тус тус давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус судлалын сектор