
ЦЕГ-ын Сургалт дадлагын төвөөс энэ жил Хууль сахиулах их сургуулийг төгссөн дэслэгч нарт зориулан хэргийн газарт үзлэгт хийх, гэмт хэрэг шалгаж мөрдөхөд зайлшгүй мэдэх шаардлагатай малын зүс, им тамга, шүд, туурайны талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Энэ жил 220 сонсогч төгсөж байгаа. Бүх төгсөгчдийг энэ сургалтанд хамруулах юм. Мөн энэ чиглэлээр ЦЕГ-ын Сургалт дадлагын төвөөс "Адууны зүс, шүд, тамгыг танин мэдэхүй" ном гарын авлага бэлтгэж гардуулж өгсөн юм.