
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40.000.000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болгожээ.
Т.Энхэлээ