
Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажилласан байна. Тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн судалгааны ажлыг энэ сарын 9-нөөс ирэх сарын 9 хүртэл явуулж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлтэй орон гэргүй тэнэмэл иргэдийг бүртгэлд бүрэн хамруулан хамтарч ажиллахыг даалгажээ.
Дээрх үйл ажиллагаатай холбоотой гарах зардал 68 сая 825 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэх юм байна.