
Сүүлийн хэдхэн жилийн дотор шарилжны харшилтай хүний тоо 50 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Дулааны улиралд харшилтай хүмүүсийн зовиур нэмэгддэг. Тиймээс өнгөрсөн жил “Улс төрийн тойм” сонин санаачлан “Шарилжгүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлсэн. Энэ жил уламжлал болгон “2-р суваг” телевиз болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ас хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ аянд нэгдсэнээр нийслэлийн айл өрх бүр, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран орчин тойрныхоо шарилж, хогийн ургамлыг түүж, устгах юм.
Шарилжыг түүж устгахдаа бороо орсны дараа, эсвэл норгосны дараа зулгаах бөгөөд бээлий өмсч, амны хаалт зүүх хэрэгтэйг сануулж байна.
Т.Энхэлээ