
Сургалтанд УЕП-ын тушаалаар томилогдсон хот хөдөөгийн прокурорын газруудын 15 прокурор хамрагдсан ба Германы хуулийн сургуулийн захирал ГОУХА-ны зөвлөх багш Кунте хичээл зааж байна.
Уг сургалт “Захиргааны албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг”, “Хавтаст хэрэг хөтлөх хэргийн хөдөлгөөн, ажиллах шат дараалал”, “Захиргааны албаны ажилтнуудын ажлын байрны тодрхойлолт”,“Захиргааны албаны ажилтнуудын үндсэн ба давтан сургалт” гэх мэт сэдвийн хүрээнд явагдаж байна.