
Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгох бөгөөд 6 сарын 24-нөөс хойш тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд жолооч та замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.