Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд батлагдсан билээ.Үүний дагуу Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам барих, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэн, 7 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгнө.
Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил явагдаж байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)