Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний баярт өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд 10 дахь жилтэйгээ золгож байна.Энэхүү баярын өдрийг тохиолдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангид шагналын хур буулаа.
Хамт олноо манлайлан ажилласан бие бүрэлдэхүүнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, НОБГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, Мал эмнэлэг үржлийн албаны дарга Л.Баярхүү нар дүүргийн “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын шилдэг залуу, МЗХ-ны “Шинэ үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиар тус тус шагнасан юм.
Мөн энэ үеэр СБД-ийн Статистикийн хэлтэс, Мал эмнэлэг үржлийн алба, “Эх булаг” ХХК, “Таван богд фүүдс” ХХК, “Монгол бадарчин” ХХК, “Текко” ХХК зэрэг байгууллагуудын шагналаар 12 албан хаагчийг урамшуулав.



















































