
Нийслэлийн Засаг дарга 266 хүүхэд зусланд үнэгүй амраах "Эрхийн бичгээр урамшуулах тухай" захирамж гаргасан. Тийм ч учраас амьдралын төвшин доогуур орлогогтой айлын хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амраахаар болж байгаа. Улмаар уг ажлыг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлаа хангаж, шаардлага хангасан найман зусланг сонгосон байгаа аж.Харин дүүрэг хороодоос амьдралын төвшин доогуур болон дэмжлэг авах шаардлагатай хүүхдүүдийн судалгааг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар луу явуулж байгаа гэнэ. Юутай ч ийн сонгогдож явж байгаа хүүхдүүдийг 7-10 хоног зусланд үнэ төлбөргүй амраах юм.
Д.Дуулим