Жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын авто машины хамгийн том “Улаанбаатар Авто Экспо 2014” үзэсгэлэн, худалдаа өнөөдрөөс Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.Дэлхийн шилдэг автомашины дистрибьютер компаниуд Улаанбаатар хотын авто худалдааны төвүүд оролцох болно.
Энэхүү үзэсгэлэнг Зам Тээврийн Яам, Нийслэлийн Тээврийн Газар , Гаалийн Ерөнхий Газар , Замын Цагдаагийн Газар ,“Мишээл Групп” ХХК , Авто радио 96.3 хамтран зохион байгуулж, дэмжигчээр “Монгол Субару Автомашин” ХХК, Шуурхай телевиз, ерөнхий ивээн тэтгэгчээр “ММК” ХХК ажиллаж байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-ыг дуустал үргэлжилнэ.
24tsag.mn



















































