
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг гаталж явсан найман хүн 2012 оны аравдугаар сард осолдож, Н.Саранчимэг гэдэг эмэгтэй найман сартай хүүгээ тэвэрсээр ОХУ-ын хил даван урсаж одсоныг та бүхэн санаж байгаа биз ээ. Зүрх эмтэлмээр энэ түүхийг хэн яахан ч мартах билээ.
Тэгвэл Н.Саранчимэг бүсгүйн өнчирч хоцорсон хоёр хүүхдийг нь "Хариу нэхээгүй тус" аяныхан эргэж очсон байна. Улмаар тэд найм, таван настай уг хоёр хөвгүүнийг бага ангиа төгстөл нь хичээлийн хэрэгслээр хангахаар болжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)