
Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Тиймээс энэ сарын 21-ны өдрөөс эхлэн Яармагийн гүүрнээс Вива ситигийн зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг нэг сарын турш хаахаар болжээ. Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм байна. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөр бетон хоолойн ажил хийх аж.
Т.Хулан