
НМХГ-ын 2011.07.16-нд гарсан 585-р шийдвэр барилга цуурсан гэмт хэрэг их гардаг СБД-ийн 5-р хорооны 5-р байрны 68-н тоотын 00-н өрөөг битүүлэх хүсэлт тавиад биелэхгүй байна. Тодруулбал, ийм төрлийн гомдлын дагуу шалгахад, 2011.08.13-ны өдрийн 07-161/585 дугаартай албан шаардлагын биелэлтийг хангаагүй байсан тул Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсанд 2014.05.29-ны өдрийн 02-07/1655 дугаартай албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг хүргүүлж хувийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, СБД-ийн 5-р хорооны Засаг даргад хүргүүлсэн болно. "Өргөө 5" СӨХ-ны захирал н.Бат-Аюуштай 2 удаа холбогдож дундын өмчлөлийн эд хөрөнгө болон зоорийн давхрыг энэ айлаас чөлөөлүүлж, гаргасан нүхийг битүүлэх арга хэмжээ авахыг анхааруулж шаардсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)