
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6- багийн 70-р байр 2013 онд ашиглалтанд орсон 9 давхар байр. Өнөөдөр лифтээр дээшээ явж байгаад 5 давхараас 4 давхарруу лифт доошоо буцаж уналаа. Энэ байрны лефтийг улсын комисс хүлээж авсан юм уу? дүгнэлтийг нь гаргах хэрэгтэй байна. Одоо ч гэсэн лифт нь ажиллаж байна гэх гомдол МХЕГ-т ирсэн байна. Энэ дагуу МХЕГ-аас шалгахад, "Лифтийг улсын комисс хүлээж авсан. Лифтэнд гэмтэл гарах үед лифтийг угсарч мэргэжлийн байгууллага /"Гэрэлт урсгал" ХХК/ тус аймагт ажилласан. Гэмтлийг шалгаж цахилгааны /фазын/ тэжээлийн саатлаас болсон гэж тодорхойлсон. Цаашид оршин суугчдад лифтийг зөв ашиглах талаар сургалт явуулах нь зүйтэй. Учир нь давхрын удирдлагын хэсэг, хонгиллын хаалтын хавтсыг санаатай эвдсэн байна гэж үзлээ.
Д.Ундрах /24tsag.mn/