
Дархан хотын 15-р хороо батлионы 6-р хэсэгт амьдардаг. Манай гэр хорооллын дунд тахианы байр байдаг. Эрдэм шинжилгээний хашаанд тахианы баасаа 3 жил асгаж байна. Үүнээс үүдэн ойр хавьд нь байгаа айлуудад өмхий үнэр ханхлаж, байх суух аргагүй болсон. Энэ асуудлаар удаа дараа Дарханы мэргэжлийн хяналтад хандсан боловч шийдвэрлэж, арга хэмжээ огт авч өгөхгүй юм. Энэ асуудлыг шалгаж, шийдэж өгнө үү? гэсэн гомдол МХЕГ-т иржээ. Энэ дагуу шалгаж, доорх шийдвэрийг гаргажээ.
Шийдвэрлэлт: Дархан хотын иргэнтэй 2014.06.02-ны өдөр утсаар ярьж, Дархан-Уул аймгийн МХГ-ын дарга н.Буянбат, улсын байцаагч Ширчин нарт холбогдох арга хэмжээ авч хариу мэдэгдэх үүрэг чиглэл өгсөн. Дархан-Уул аймгийн МХГ хяналт шалгалт хийж 2014.04.03-ны 11-02-011/65 тоот акт гаргаж үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)