
Говь-Алтай аймгийн Алтай суманд МХГ-с дэлгүүрийн худалдагч нарт хичээл ороод үнэмлэхний мөнгө гэж 120,000 төгрөг авна гэж байна.Энэ асуудал нь үнэн үү? шалгаж өгнө үү гэх хүсэлт МХЕГ-т өгчээ. Энэ дагуу шалгаж үзэхэд Говь-Алтай аймгийн Алтай суманд "Үнэлэмж Алтай" ХХК-ийн "Үнэлэмж" сургалтын төв, эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоотой хамтран худалдагчийн мэргэжил олгох сургалтыг долоон хүнд 2014 оны 06 дугаар сарын 03-08-ны хооронд зохион байгуулан ажилласан бөгөөд Говь-Алтай аймгийн МХГ-тай хамааралгүй байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/