
Зөвлөгөөнөөр “Шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж буй шалтгаан нөхцөл, анхаарвал зохих асуудал”-ын талаар Эрүүгийн Давж заалдах шатны 1-р шүүх, Сум дундын 5, 12, 13-р шүүх, Говь-Алтай, Завхан аймгийн прокурорын газар, Завхан аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, өмгөөллийн байгууллагаас мэдээлэл хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ.
Хэлэлцсэн асуудлаар “Зөвлөмж” гарган шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шинжилгээний албаны ажилтан, алба хаагч нарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.