
Аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Ж.Бямбажав энэ сарын 17-ны өдөр Цагдаагийн газрын хяналтанд байгаа Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, тэдний ар гэр, аав ээж, хүүхдийн байцаагч нарыг оролцуулан сургалт ярилцлага зохион байгуулсан байна.
Уг сургалтаар хараа хяналтандаа байлгахаар дааж авсан ар гэрийн хүмүүст хууль тогтоомжийн заалтаар сургалт явуулж, хамтран мэдээлэл солилцож байх талаар ярилцаж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах сургалт, дамжаанд явуулж зуны амралтыг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ авах талаар заалт чиглэл өгч ажиллажээ.