Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвд доктор, магистерийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа прокурор, ажилчдад зориулсан “Судалгааны ажлын бичих аргачлалын” талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын Гадаад харилцаа хариуцсан ахлах референт, доктор /PhD/ Г.Ууганболор явуулсан бөгөөд нийт 28 прокурор, ажилчид хамрагдлаа.
Сургалтаар Судалгааны ажлын сэдэв сонгох, төлөвлөгөө гаргах, удиртгал бичих, судалгааны материал цуглуулах, бичилт хийх, аргачлалын талаар зөвлөгөө өгсөн юм.



















































