
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь өнгөрсөн онд манай улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцсон бөгөөд сонгуультай холбогдуулан өөрийн гаргасан тайланг танилцуулахаар төлөөлөгчид нь ирээд байгаа аж.
Уулзалтын үеэр Танхимын тэргүүн М.Батсуурь шүүхээр шийдэгдэж байгаа сонгуулийн маргааны талаар мэдээлэл өгөөд цаашид сонгуулийн маргааныг шүүхийн практикт шийдвэрлэж байгаа олон улсын туршлагын талаар санал солилцлоо. Харин Элчин сайд Одри Франсис Гловер сонгуулийн үйл ажиллагаанд хэдийгээр Дээд шүүхийн оролцоо бага хэдий ч сонгуулийн маргааныг таслан шийдвэрлэх, сонгуулийн хуульд өөрийн саналыг тусган ажиллаж байгааг онцолсон юм.
Гишүүн оронд болж буй сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүний наймаатай тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс 2012 оны 11 дүгээр сард 57 дахь оролцогч-гишүүн улс болсон юм.