Тамхины шинэчилсэн хууль гарсанаас хойш олон нийтийн газар, албан байгууллага дотор тамхи татахыг хориглосон. Тиймээс олон нийтэд үйлчилдэг зарим газрууд тамхины тусгай өрөөг бий болгож үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангах болсон. Гэвч хууль санаачлагчид үүнийг хууль зөрчиж байна хэмээж улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь хөрөнгө гаргаж тамхи татдаг иргэдэд зориулж тамхины тусгай өрөө эсвэл цэг байгуулна гэдгээ хэлсэн. Харин тэдний гаргасан эл шийдвэр иргэдийг эсэргүүцэлтээ тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, өөрсдөөсөө мөнгө гаргаад тамхины тусгай өрөөтэй болсон газруудыг торгож, шийтгэж, боогдуулж байгаа хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр тусгай өрөө гаргах гэж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр хийх гэж байгаа тамхины тусгай өрөө нь тамхины тусгай хогийн сав болж хувирсан уу. Аль эсвэл тамхины тусгай цэг мэтээр аргацайлаад өнгөрөх үү. Анхнаасаа учир дутагдалтай хууль санаачилчихаад өөрсдийнхөө хийсэн ажлыг эцсээ хүртэл хамгаалахын тулд ийн татвар төлөгчдийн мөнгө тамхины тусгай цэг төдийхөнд зарцуулагдах болж байгаа хэрэг үү?

