
Сургалтанд МХЕГ, нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын 11 улсын байцаагч хамрагдсан бөгөөд БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцаж, мэдлэг боловсролоо дээшлүүллээ.
Барилгын салбарын эрсдлээс сэргийлэх бодлого, стратеги, БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, эрсдэлийн үнэлгээний онол, үйл ажиллагаа, өндрөөс унахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөлт, барилгын ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуй зэрэг сэдвүүдээр сургалт явагдлаа. Мөн орон сууцны барилга болон зочид буудлын барилга угсралтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хашилт, хамгаалалттай газар дээр нь танилцсан байна.
МХЕГ, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг(KOSHA)-тай олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 60 гаруй улсын байцаагчид туршлага судлах сургалтанд хамрагдсан.

Д.Ундрах /24tsag.mn/