
Төрийн байгууллагууд хоорондын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар гэсэн гурван агентлагийн хооронд Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Гэрээнд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нар гарын үсэг зурав.
Тэрчлэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортийн нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат Гаалийн төв лабораторийн дарга Ц.Отгонгэрэл нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Гаалийн ерөнхий газрын Гаалийн татвар, гаалийн тарифын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар байлцав.