Хууль сахиулах Их сургуулийн Цагдаагийн
сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг
албан тушаалд томилж, цагдаагийн тангараг өргүүлэх ёслол Үндэсний цэцэрлэгт
хүрээлэн дэх “Цагдаагийн алдар” цогцолборт болсон. Энэ үеэр цагдаагийн
хүрээний болон Хууль сахиулахын их сургууль төгсөгчдийн ёслолын жагсаал
болж, Монгол улсын цагдаагийн байгууллагын туг залж, төгсөгчдийг төв
орон нутгийн цагдаагийн газар хэлтэст томилох тухай ЦЕГ-ын даргын
тушаалыг уншиж танилцуулсан юм. Харин төсгөлтийн баяр сайд, генералаас эхлээд хууль сахиулагч болох эрхэм зорилготой бяцхан зочид ч ирлээ.



