Манай улс дэлхийн зах зээлд олон жил нүүрс экспортолж буй ч өдийг хүртэл ангилал, стандартгүй явж ирсэн бөгөөд илчлэгийнх нь хэмжээг харгалзан үнийг нь тогтоож иржээ. Тэгвэл нүүрсний ангилалд хамаарах стандартууд энэ сарын 12-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Тодруулбал Уул уурхайн яам “Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартуудыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Дээрх стандартуудыг батлахдаа нүүрсний салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусгаж Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалснаар олон улсын жишигт нийцүүлэн боловсруулжээ.
Шинэ стандартууд "www.estandard.mn" сайтад бүрэн эхээрээ байршсан байна.
24tsag.mn



















































