
Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нийтийг хамарсан арга хэмжээ, шоу тоглолт, спорт, уралдаан тэмцээн, гадаадын зочин төлөөлөгчийн хамгаалалтыг зохион байгуулахдаа овор хэмжээ багатай, хүн хүч хэмнэсэн, ард иргэдийн аюулгүй байдлыг хангасан зөөврийн төмөр хайсан хамгаалалтыг ашигладаг болсон байна.
Цагдаагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас нийтийг хамарсан арга хэмжээний үед хамгаалалт зохион байгуулахдаа төмөр хайсан хаалтыг ашиглаж үүргээ гүйцэтгэж байгаа нь олон улсын жишигт нийцсэн ажил арга хэмжээний эхлэл тавигдсан байлаа.
Удахгүй болох Үндэсний их баяр наадмын хамгаалалтыг энэ жишгээр зохион байгуулах нь иргэд олон түмний талархлыг олсон ажил болох нь дамжиггүй.