Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, Барх, Эг, Онон голын усны түвшин өмнөх өдрийхөөс 10-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-40 см давжээ. Ус судлалын харуул Сөгнөгөр-Сөгнөгөр,Таац-Нарийнтээл, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-15 см давсан байна.
Өнөөдрийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см орчим нэмэгдэнэ.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.



















































