Авто замын өргөтгөл, шинэчлэл завсарын ажилтай холбогдуулан тодорхой байршлуудад замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа.Сүхбаатар дүүргийн нутаг, олимпийн гудамж, Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын хойд талыг өнөөдөр хаахаар болсныг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Тодруулбал өнөөдөр 17:00 цагаас эхлэн зургадугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж дулааны шугам шинээр суурилуулах ажил явагдах юм байна.



















































