
Энэ үеэр олон улсын арав гаруй орны 40 гаруй төлөөлөл, монголын 30 гаруй уран бүтээлчид Хотгойдын баатар Чингүнжавын талбайд, Хөвсгөл нуурын эрэгт олон ястны бөөгийн ёслолууд, олон ястаны дуу хөгжим, соёлын наадам, олон улсын бага хурал зэргийг зохион байгуулах аж. Монгол улсад 1999 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус наадам энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт 2004, 2006 онуудад болж байсан ба энэ жил 8 жилийн дараа 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.