
11.00 цагт Монгол, Япон улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулсаны 40 жилийн ойн хүрээнд болох Соёлын солилцооны тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Тоглолтод төрийн соёрхолт дуучин Д.Болд, ардын хөгжмийн “Хөсөгтөн”, “Маки Мики”, бөмбөрийн “Кодо” хамтлаг, загвар зохион бүтээгч Чизүко Яхаги нар оролцоно. Хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд тухайн арга хэмжээний урилга, гарын бэлэгтэй.
11.30 цагт Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар зураач О.Ган-Өлзийтэй хамтран монгол бахархал, сонгодог бүтээлийг эргэн сануулахаар зун цагийн анхны хөгжмийн “Гэрэл зураг ба сонгодог хэмнэл” тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.