
Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус энэ сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдсон эмгэнэлт хэрэг тохиолдож ослын улмаас 6 хүн эрдэнэт амь насаа алдаж, дөч гаруй хүн гэмтсэний улмаас гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү харамсалтай осолтой холбогдуулан холбогдох яамдууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны 15.00 цагаас Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газарт( Хүнсний 4-р дэлгүүрийн дэргэдэх PC mall-Той AB center 12 давхарын 7 давхарт 703 тоот) ажлыг хэсэг болон Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж мэдээлэл өгнө.