
Тайвань улсын Хууль эрх зүйн сургалтын институтээс зохион байгуулж байгаа сургалтанд хамрагдахаар Улсын Ерөнхий прокурорын газар, нийслэл, тээвэр, дүүрэг, аймгийн прокурорын газруудаас нийт 20 прокурор өнөөдөр Тайвань улсыг зорьлоо.
Сургалт 2014 оны 06-р сарын 24-с эхлэн 14 хоногийн хугацаатай явагдах юм.