
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбын 3 дугаар гудамжинд гэр дээр шонгийн мод унаж цахилгааны утас шатаж гэр шатах гээд байна гэсэн дуудлагыг 09:58 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад гэр дээр хашаанд нь байрлах цахилгаан дамжуулах шугамын модон багана унаж цахилгаан утас шатаж байсныг аюулгүй болгож шонгийн модыг холдуулсан.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхоны 25-1 байрын 2 дугаар орц суурин давхар утаатай байна гэсэн дуудлагыг 14:56 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад суурин давхарт байрлах телевиз, тавиур шатаж байсныг унтраасан, утаатай орчноос 8 иргэнийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Ундраа зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад зуслангийн 5х5 метрийн хэмжээтэй байшин, хураалтай гэр шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Даш чоглин хийдийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:08 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 10х10 метрийн хэмжээтэй баригдаж буй байшингийн дээврийн хэсэгт дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 68 дугаар байрны 6 давхар утаатай байна гэсэн дуудлагыг 22:34 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.