Сүүлийн үед гурил гурилан бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд энэ сарын эхээр "Талх чихэр", "Атар өргөө" компаниуд талхныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлсэнийг та бүхэн санаж байгаа биз. Тэгвэл "Атар өргөө" компани дахин үнээ нэмжээ. Тодруулбал тэд өчигдөрөөс "Атар", "Алтан түрүү" зэрэг талхнуудаа 1000 төгрөгөөр дэлгүүрүүдэд борлуулахаар болсон байна. Тэд үүнийгээ
түүхий эд, гурилын үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Ийнхүү нэмэгдсэн үйлдвэрийн үнэ дээр дэлгүүр,
худалдааны төвүүд дахин 50-100 төгрөг нэмж худалдаалдаг билээ.


Сэтгэгдэл (1)