
Улаанбатаар хотын захигаанаас агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой гарц бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах гэж үзсэн. Тиймдээ ч 17 байршилд 20 компани гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ажиллаж, 800 айл өрхийг орон сууцанд хамруулж, нийт 37 га газрыг чөлөөлжээ. Мөн ойрын зургаан жилийн дотор 70.000-100.000 айлыг орон сууцанд хамруулах төлөвлөгөөг нийслэлийн удирдлагууд гаргасан байна.
Түүнчлэн нийслэлийн утааг бууруулахын тулд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд утаагүй зуух тарааж буй. Энэ ажил ирэх намар ч үргэлжлэх ажээ. Энэ хүрээнд нийт 45 мянган зуухыг ирэх есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд тараах юм байна. Мөн орон нутагт түлш бага хэрэглэдэг зуух эрэлттэй байдаг учир аймгууд руу зуух нийлүүлэх бодлого барихаар болжээ. Харин зуух үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар "Сэлэнгэ" констракшн холбогдох техник хэрэгслүүдээ татаж эхэлжээ. Тус үйлдвэр байгуулагдсан цагт нийслэлийн хэмжээнд тараагдсан утаа бага гаргадаг зуухыг засах боломжтой болох юм.