Сүүлийн жилүүдэд хүүхдийн цэцэрлэгийн асуудал эцэг, эхчүүдийн хувьд “толгойны өвчин” болоод байгаа. Өнгөрсөн жил хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонон, өнжин дугаарласан тохиолдол ч бий. Энэ жил цэцэрлэгийн бүртгэл ирэх наймдугаар сарын 20-доос эхлэх сурагтай байна. Ингэхдээ өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд хуучин цэцэрлэгтээ бүртгүүлж, үргэлжлүүлэн сурах бол, хоёр настай хүүхдүүдийг хамран сурах тойргоор нь бүртгэх аж.
Бүртгэл эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрынхан зөвлөмж гарган, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох юм. Бүртгэл ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжилнэ гэж албаныхан мэдээллээ.
24tsag.mn



















































