
-УИХ-ын 2008 оны 48 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нөөцөнд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлж 2008 онд нийт 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг авч нөөцөлсөн байдаг.
УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай ” 37 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” 206 дугаар тогтоолын дагуу Улсын нөөцөд 2008-2010 онд хадгалагдсан 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнээс 2010-2011 онд 24.19 мянган тонныг зах зээлд худалдаж хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 2009 онд 4.1мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ҮХААЯ-д Атрын 3 аяны хүрээнд олгосон байна.
Иймд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн газрын тосны бүтээгдэхүүнээс дутсан гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.