
Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар 2014-09-10-ыг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ. Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх Завьт эргүүл маршрутын дагуу ажиллаж байна.
Нөгөө талаар голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/