Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам барилгын ажлын явцтай танилцлаа

2014-6-24
0
ЖИРГЭХ

        Энэ сарын 21-ний бямба гаригт Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд, хэлтэс, нэгжийн дарга нар энэ онд хэрэгжүүлж байгаа зам, замын байгууламжийн ажлуудын явцтай очиж танилцлаа.
10151937_301196100057354_7248338167226791614_n
Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа бөгөөд "Есөн талст оргил" ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын банктай газрын маргаантай байгаа уг ажлын явц 85 хувь байна. Самбуугийн гудамж руу гаргах гаргалгаа шугамын трасс явах газар нь дээрх банкны эзэмшил тул энэ асуудлыг шийдвэрлэсний дараа ажлыг бүрэн гүйцэтгэх боломжтой болно.
10501844_301196570057307_6982421213708934126_n
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын эцсээс Баянхошууны уулзвар хүрэх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 34 хувьтай хэрэгжиж байна. Биднийг очиход замын доогуур ус зайлуулах 4 дэх төмөрбетон хоолойгоо угсрах, хуучин хучилтыг ресайклын аргаар дахин боловсруулах ажлууд хийгдэж байлаа. Замын хөвөөтэй тулгаж барьсан хашаагаа татахаас татгалзаж байгаа нэг иргэнтэй уулзахад: "Бид нар хашаагаа татаж өгөхгүй. Та нар зам барьсны төлөө би хохирмооргүй байна" гэсэн. Харин нөхөн төлбөрийг зөвшөөрөөд байгаа хэдий ч өөр айлд хашаагаа түрээслүүлдэг иргэнтэй бид уулзаж чадсангүй. Удахгүй хучилтын ажил эхлэх энэ замын өргөтгөлийн хэсэгт ийнхүү 2 айлын хашаа татах ажил үлдээд байгаа юм. Хуртай зуны цагт ажлаа амжуулах гэж хоёр ээлжээр ажиллаж байгаа замчдын ажлыг ойлгож нийтийн төлөө замын трассыг чөлөөлж өгч байгаа иргэддээ нийслэлчүүд талархаж байна.
10501844_301196570057307_6982421213708934126_n
Долоон буудлын автобусны эцсийн буудлыг шилжүүлэн "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд шилжүүлэх ажил эрчтэй явагдаж, хучилтын ажлаа дуусган тэмдэглэгээ хийж байлаа. Ийнхүү "Наранбулаг Хан" компани 3150 м.кв талбайг тохижуулж зогсоол байгуулсан бөгөөд нийтийн тээврийн маршрутыг зуслан тийш 4 км сунгаж байгаа ажил юм.
10501844_301196570057307_6982421213708934126_n
Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд "Жэй Кэй Си" ХХК-ийн он дамжуулан барьж байгаа 5 км авто замын ажилтай танилцсан. Өнгөрөгч 2013 онд хучилтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд явган хүний замын ажлыг энэ онд гүйцэтгэнэ. Эвдэрсэн, хазайсан хашлагыг засах үүрэг даалгавар өглөө.

Сэлхийн зуслангийн 4.5 км авто замд өнгөрсөн жил 1.7 км хучилт хийсэн. Энэ онд ажлыг бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй, үлдсэн 2.8 км замд хучилт авахаар замын хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Цементээр бэхжүүлсэн суурийн ажил, нягтруулалтын ажлууд явагдаж байна. Нийт ажлын явц 70 хувь.
10501844_301196570057307_6982421213708934126_n
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын гүүрэн гарцын ажлыг "ЗМЗ" ХХК 74 хувьтай гүйцэтгэж байна. Дам нурууг байрлуулан, шат угсарсан. Явган хүнд зориулсан энэхүү гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд зорчих лифттэй хийх юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн гаднах талбайг тохижуулах саналыг манай байгууллагаас гаргаж, "Ялгуусан" ХХК явган хүний замын ажлыг гүйцэтгэлээ. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч бүхий энэхүү явган замыг барьснаар хичээлийн шинэ жил эхлэхэд тус сургуулийн сурагчдын ая тухыг хангах ажил болсон. Энэ онд нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жил, Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын газар энэ ажлыг санаачлан ойн арга хэмжээгээ эхэлж байна.
10505517_301197233390574_6599216212428349295_n
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Багатойрууг МУИС-ийн арын гудамжтай холбох 0.13 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг "Тосгол" ХХК гүйцэтгэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 0.36 км байгалийн чулуун хучилттай замыг "Маргад Тражу" ХХК барьж байгаа юм. Чулуун замууд нь эдэлгээ удаан, борооны ус зайлуулах шугамгүйгээр ус шингээдэг, инженерийн шугам сүлжээ солиход зам сэтэлж эвдэлгүйгээр чулууг сугалж буцааж суурилуулж хийдэг зэрэг давуу талуудтай юм. Энэ жил 9 байршилд нийт 1.83 км чулуун зам ашиглалтад өгнө.
10511303_301197450057219_8862720531428877656_n
Бээжингийн гудамжийг өргөтгөж шинэчлэх ажил өрнөж байна. ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх замын хойд урсгалын доогуурх инженерийн шугам сүлжээг туннелийн системд шилжүүлж дууссан бөгөөд урд талын урсгалд мөн туннелийн системийн ажил явагдаж байгаа тул замын баруун хэсгийн хөдөлгөөнийг улсын баяр наадам хүртэл бүрэн хаасан. Баярын өмнө хойд урсгалыг суурь хучилтаар нээх төлөвлөгөөтэй байна. Гүүрийн суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд 74 уртааш метр гүүрийг 11 сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм.
арслантай
Харин энэхүү гүүрийн доогуур Арслантай гүүрээс хойш Денверийн гудамжтай холбогдох 0.7 км авто замын ажил 78 хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ голын баруун эргээр явах энэ замд дулааны шугам сүлжээ, борооны ус зайлуулах шугамын ажил, явган хүний замын хашлага, авто замын хашлага суурилуулах ажлууд хийгдэж байгаа бөгөөд Бээжингийн гудамж ашиглалтад орохоос өмнө хучилтын ажил гүйцэтгэнэ. Жич: Денверийн гудамж нь АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам юм.
10461388_301197710057193_5592111611943230427_n
Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км авто замд борооны ус зайлуулах шугам барих ажлыг "Набсан" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Лотки угсралт замын хойд урсгалдаа хийгдэж дууссан, урд хэсэгтээ төмөрбетон хоолойн угсралт 300 м замд хийгдээд байна. Төмөр замын гарам, замын сэтэлгээ хийх ажлууд үлдээд байна. Ажлыг явц 60 хувьтай.
10492040_301197790057185_2155930195926584563_n
Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл болох Дүнжингаравын уулзвараас Улиастайн зам хүрэх 6 км авто зам шинээр барих ажлыг "Хансуун зам" ХХК гүйцэтгэж байна. Замын нийт уртад суурийн нягтруулалт хийж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай. Энэ шинэ зам ашиглалтад ороход хотын зүүн хэсгээс төв замд ачаалал өгөлгүй хотын төв рүү зорчих боломж нээгдэнэ. Замыг энэ оны 10 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах гэрээтэй.

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна. Замын баруун хэсэгт төмөр зам дээгүүр гарах гүүр барьсан бөгөөд Бага тэнгэрийн амнаас Хүрхрээ ам хүрэх 3.8 км авто замыг хааж, хучилт хийж байгаа юм. Улсын баяр наадмаас өмнө Зайсангаас зүүн тийш Баянзүрхийн товчоо хүрэх хэсгийг хучиж нээхээр төлөвлөн "ЭСТО "компанийн замчид хоёр ээлжээр, гурван бригадаар ажиллаж байгаа билээ. Уулын арын огцом эргэлттэй хэсгүүдэд туузан хашлага хийнэ.

Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийг хоёр тийш холбох 0.5 км авто зам барих ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж, замын далан, хашлага, суурийн ажлыг гүйцэтгэсэн. Хучилт хийх дутуу. Ажлын явц 90 хувьтай. Чингисийн өргөн чөлөөг өргөтгөж байгаа "Гудамж" төслийн ажилтай уялдуулан хийнэ.

Яармагийн гүүр - Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нүхт цогцолбор луу эргэдэг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүрэх 3 км замын хойд талын урсгалыг хааж, өнгө хучилтын ажил гүйцэтгэж байна. Замын урд урсгалд явган хүний зам барих ажил явагдаж байгаа юм. Яармагийн гүүрнээс Вива хотхон хүртэлх 0.6 км авто замын урд урсгалыг 1 сарын хугацаатай хааж, уулын хатуу ухмал, зам доогуур ус зайлуулах төмөрбетон хоолойг угсрах ажлууд хийнэ. "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК-ийн энэ ажил 85 хувьтай хэрэгжиж байна.

Зам барилгын 15 объектын ажлын явцтай бид ийнхүү танилцаж ажиллалаа. Энэ онд нийт 40 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс гэрээ байгуулан ажиллаж байгаа 30 ажил байна. Гэрээ байгуулах болон тендерийн шатанд байгаа 10 төсөл, арга хэмжээ байгаа юм. Зам, замын байгууламжийн ажилтай танилцах энэ удаагийн ажлын хэсэгт Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, орлогч дарга Г.Баттогтох, Дотоод хяналт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Төрбилэг, Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Өнөртүвшин, Замын материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр, Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батбилэг, Төлөвлөлт судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэл, Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ нар орж ажиллалаа. Энэ долоо хоногт үлдсэн 15 объектын ажилтай танилцана гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 11 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК