
ТЭЦ-4 цахилгаан станцын урд талд баригдах Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн 53 га газар бүхий талбайтай байх бол Тасганы овоо 17 га, харин уг гурван байгууламжийн хамгийн том нь болох Хамбын овооны цэцэрлэгт хүрээлэн 150 га талбайтай залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх нэгэн ногоон байгууламж шинээр нэмэгдэж байгааг дуулгахад тун таатай байна. Үүнээс гадна өнгөрөгч онд эхэлсэн есөн жижиг хэмжээний тохижилтын ажлууд ирэх долдугаар сард бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/